Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд 63 хүн тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймагт зохион байгуулагдсан энэ удаагийн төрийн албаны мэргэшлийн шалгалтанд нийт 36 ажлын байранд 251 хүн бүртгүүлж, шалгалтанд 239 хүн оролцлоо.
Нийт зарлагдсан түшмэлийн 19, туслах түшмэлийн 17 буюу нийт 36 ажлын байранд 251 хүн бүртгүүлж, дэс түшмэлд 107, туслах түшмэлд 144 нийт 239 хүн шалгалтанд орлоо. Энэ удаа дэс түшмэлийн 6, туслах түшмэлийн 4 ажлын буюу нийт 10 ажлын байранд хүн бүртгүүлээгүй үлдсэн байна. Сэлэнгэ аймагт зарлагдан зохион байгуулагдсан энэ удаагийн сорилын шалгалтанд орсон 239 хүнээс дэс түшмэлийн ажлын байранд 99, туслах түшмэлийн ажлын байранд 140 шалгалт өгч, дэс түшмэлийн 42, туслах түшмэлийн 33 нийт 75 хүн сорилын шалгалтанд тэнцжээ.
Харин ур чадварын шалгалтанд нийт 63 хүн тэнцсэний 34 нь дэс түшмэлийн, 29 нь туслах түшмэлийн ажлын байр байгаа юм. Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орсон 239 хүний 63 нь буюу 26.3 хувь нь шалгалтандаа тэнцлээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг