17 уулчны дурсгалд зориулж эв нэгдлийн алхалт зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-04 14:52:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отгонтэнгэр хайрханд амь насаа алдсан уулчдын гэгээн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр 150 уулчин Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаан руу эв нэгдлийн алхалт зохион байгуулав.
 
Уулчид Богдхан амралтын газраас 11 цагийн үед хөдлөөд Баруун ширээт оргилд гарч нэг минутын хугацаанд эмгэнэл илэрхийлсэн байна. Энэхүү алхалтыг Монголын үндэсний уулчдын Холбоо, Монголын уулын аялалын клубуудын холбоо болон "Хоризон", "Оргил өөд", "Хамтдаа алхацгаая" зэрэг нийт 18 холбоо, клубыг зохион байгуулсан аж.



Хүсэл зорилго нэгт андуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэсэн энэхүү арга хэмжээний хүрээнд төв талбайд 17 цагаас зул өргөх ёслол болов.

Б.Туул





Related news