ОБЕГ олон улсын сүлжээнд холбогдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-16 12:32:44

"Азийн орнуудын хүрээнд Гамшгийн эрсдлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах" бага хурал БНСУ-д болов. Энэ хуралд Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Д.Сэржмядаг оролцоод ирсэн юм.

Энэ үеэр Гамшгийн эрсдлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах сүлжээ платформ болох http: //www.pr4gdm.org сайтыг танилцуулсан байна. ОБЕГ болон Гамшиг судлалын хүрээлэн энэ сүлжээнд холбогдлоо. Ингэснээр өөрийн орны мэдээ, мэдээллийг оруулахын зэрэгцээ бусад орны туршлагаас суралцах, санал солилцож хамтран ажиллах боломжтой болж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Related news