24 хүний нэг нь эрүүлжигдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Архигүй Монгол" чуулганы үеэр 24 хүн тутмын нэг нь архинаас болж эрүүлжигдэж байгаа айдастай тоог онцолсон юм.
Албаны хүмүүсийн илтгэлд дурдсанаар 2003 онд 10 мянга хүн тутмын хоёроос гурав нь гашуун ундаа хэтрүүлэн хэрэглэж өвчтэй болж байсан бол 2013 онд энэ тоо 12,21 хувиар нэмэгджээ. Ниймийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар 12-18 насны нийт сурагчийн 26,5 хувь нь архи ууж үзсэн, 11,8 хувь нь тасартлаа хэрэглэсэн гэж асуулганд хариулсан байна. Тэгвэл өнгөрсөн онд улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг гарсны 6683-г нь согтуудаа үйлдсэн байх юм. 2820 хүн архинд донтсоны 480 нь нас барсан тоо ч байна. Жил бүр 24 хүн тутмын нэг нь эрүүлжигдэж байгаа нь архины аюулын жишээ. Архи үйлдэврлэх үйлдвэрийг цөөлёөн ч шар айрагны үйлдвэр нэмэгдсэн байх нь архины эсрэг тэмцэл сул байгаагийнх. Тиймээс дээрх чуулганаас Ерөнхийлөгийн архины хэрэглээг багасгах уриалгыг бүх шатанд дэмжиж, хавтгайрсан архидалтыг зогсоох, түүнээс үүдсэн өвчин, халдварт өвчний тархалтыг багасгахын төлөө тэмцэх болсныг нийгэмд анхааруулсан байна.
Ж.Батсайхан