Алтайд хоёр аж ахуйн нэгж таксийн үйлчилгээ эрхэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-11-14 22:44:18
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сумын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж таксийн тээвэр эрхэлж байна.
Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар таксийн үйлчилгээг сайжруулах, нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор “Аяны зам-Алтай”, “Хурд зам-Алтай” гэсэн хоёр аж ахуйн нэгжийн 110 тээврийн хэрэгслийг таксийн үйлчилгээнд явуулж байна.
Сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Авто тээврийн төвөөс тэдний хооронд өрсөлдөөн буй болгох, машин техникийн чанарыг сайжруулах, хувцас хантаазыг жигдлэх, машины өнгө үзэмжийг сайжруулж стандартын шаардлагыг хангуулах зорилгоор ажиллаж байгаа бөгөөд зогсоолуудыг хуваарилан өгч болзолт уралдаан зарласан байна.
Харин хэн дуртай нэгэн таксийн үйлчилгээ эрхэлж байвал 100 мянга хүртэл төгрөгийн торгууль ногдуулах журамтай гэнэ. Таксийн үйлчилгээний машинууд таних тэмдэг, логотой болжээ.
 
                       Ш.Цоодол
Related news