Шинэ оны анхны барилдаанд аймгийн заан Э.Энх-Амгалан түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гарагт Увс аймгийн Тэс сумын харъяат, самбо бөхийн ОУХМ, Монгол Улсын начин Нямжавын Мөнхжаргалын нэрэмжит Аймаг цэргийн цолтой болон залуу /АЦЦБЗ/ 256 бөхийн барилдаан боллоо.
Энэхүү барилдаанд Булган аймгийн Могод сумын харьяат, Бид монгол ХК, Булганхангай дэвжээний бөх, аймгийн заан Э.Энх-Амгалан 8 даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Хилчин спорт хороо, Монгол тамхи Со ХХК, Хантайшир дэвжээний бөх аймгийн хурц арслан Д.Тангад үзүүрлэв. Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд дэвжээний бөх, аймгийн арслан Н.Батсайхан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, Булганхангай дэвжээний бөх, Алдар СХ, аймгийн арслан Д.Амаржаргал нар шалгарлаа.

Д.Өлзий