Туялзуур сэлэмний спорт "Улаанбаатар Сити" фенсинг клубээ нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын туялзуур сэлэмний холбооны зургаа дахь клуб болох "Улаанбаатар Сити" фенсинг клубээ өнгөрсөн баасан гарагт албан ёсоор нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Улаанбаатар Сити” клубын нээлтийн ёслолд МТСХ-ны Ерөнхийлөгч Г.Дашням, Дэд Ерөнхийлөгч Б.Гантулга, Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярмагнай, Удирдах зөвлөлийн гишүүн О.Лхагва, Удирдах зөвлөлийн гишүүн Ө.Үнэнбүрэн, Эй Ар Би ХХК-ны захирал Ц.Энхбаяр, МТСХ-ны спортын албаны дарга Д.Ганбаатар болон тамирчид, зочид төлөөлөгчид оролцлоо.
Удирдах зөвлөлийн гишүүн П.Баярмагнай "МТСХ-ны түүхэнд цоо шинэ хуудас нээгдэж, нэг стандарт ахисан цоо шинэхэн клуб байгуулагдаж байгаад талархал илэрхийлээд Улаанбаатар Сити Фенсинг клубын энэ зам дээрээс ирээдүйн Монгол Улсын аваргууд, ирээдүйн Ази тив, дэлхий, олимпийн аваргууд төрөн гарахыг хүсэн ерөөж, нийт тамирчид, дасгалжуулагчид, холбооны удирдах нөхөддөө амжилт хүсье” гэлээ. МУИС-ийн Номын сангийн замын эсрэг талд байрлаж буй тус клуб бүх насны ангилалд элсэлтээ авч эхэлжээ.

Д.Өлзий