Булган аймгаас "Хөдөөгийн хүчтэн"-д таван бөх барилдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Хөдөөгийн хүчтэн” төвийн бүсийн аварга шалгаруулах барилдаанд оролцох бөхийг сонгон шалгаруулах сорилго барилдаан боллоо.
Тус барилдаанд 30 бөх тойргийн журмаар өрсөлдөж, хүч бяр, уран мэхээ уралдуулсан байна.
Аймгийн начин Н.Намнансүрэн, аймгийн харцага Ц.Ганхөлөг, аймгийн заан Л.Буянхишиг, Э.Чимэддорж, сумын заан А.Очирбат нар эхний таван байрт шалгарч төвийн бүсийн аварга шалгаруулах барилдаанд зодоглохоор болжээ.
М.Батжаргал