Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан “Ойрад түмний дуун цацал” тоглолт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музей үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг угтсан, мөн Олон улсын Музейн өдрийг тохиолдуулан, “Ойрад түмний дуун цацал” тоглолт өчигдөр "Ойрад” ХЖТ-т боллоо.
Тоглолтод сумдын Соёлын төвийн эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш нар болон ардын авьяастнууд оролцож ая дуугаа өргөлөө. Энэхүү тоглолтыг “Увс хүнс” ХК болон “Мана-Оюу-Увс”, “Ундарга-Увс” компаниуд ивээн тэтгэжээ.
Аймгийн Музейн түүхт 70 жилийн ой ирэх 7-р сарын дундуур болох бөгөөд тус хамт олон ойгоо угтаж "Соёлын биет бус өвийг өвлөн залгамжлуулах, түгээн дэлгэрүүлэх” уриан дор 70 бүтээлч ажлыг хийж байна.

Б.Батхүү