"Ирээдүйн эзэд" Улаангом политехник коллежтэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-05-21 17:45:00
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 сургуулийн 9 дүгээр ангийн 24 сурагчийн дунд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор "Ирээдүйн эзэд" албан байгууллагатай танилцах аялалыг зохион байгуулж эхлээд байна.
Энэ хүрээнд "Ирээдүйн эзэд" аяллын багийнхан өнөөдөр Улаангом политехник коллежтэй танилцлаа. Сурагчдыг тус коллежийн дэд захирал Д.Өнөрхүү, сургалтын албаны дарга Б.Алтаншоо нар болон багш, ажилчид хүлээн авч уулзан сургуулийнхаа талаар мэдээлэл өгчээ.
Тухайлбал, тус коллежийн онцлог, бэлтгэдэг мэргэжил, сургалтын бааз компьютерын танхим, гар урлал, талх нарийн боов, сантехник, гагнуур, мужаан, хатуу зөөлөн оёдол, гутал, цахилгааны мастерын болон дадлагын газрууд, хичээлийн танхим, төгсөгчдийн ажлын байр, төсөл хөтөлбөрт хамрагдсан байдал зэрэг мэдээллийг өгсөн байна. Сурагчид үе тэнгийн сурагчдынхаа хийсэн бүтээлүүдтэй танилцаж, хийж сурах хүсэл тэмүүллээр дүүрэн аялалаа өндөрлөлөө.
Б.Батхүү
Related news