Төрийн албаны тухай шиэнчилсэн хуулийг танилцуулах сургалт болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өөвөрхангай /МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт ажиллалаа.
Төрийн албаны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ үзэл баримтлал, зарчмын шинэ өөрчлөлт, төрийн албаны мерит зарчмыг орон нутгийн төрийн албан хаагчдад сурталчлан таниулах зорилгоор сургалт зохион байгуулж байгаа аж. Тус сургалтанд Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь Салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, төрийн албан хаагч нийт 100 гаруй хүн оролцож, мэдлэг нэмсэн юм.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2017 оныг “Хариуцлага, үр дүнгийн жил” болгон зарласан бөгөөд зорилтот жилийн ажил, Төрийн албаны тухай хууль, тогтоомж, салбар зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарган ажилласан салбар зөвлөлүүдээ шагнаж урамшуулсан байна. 2017 оны үйл ажиллагаагаараа Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл нь улсдаа тэргүүлжээ.
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Баатарсайхан Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн шагналыг салбар зөвлөлийн дарга Ц.Ганболдод гардуулан өгч, цаашдын ажилд амжилт хүссэн юм.

Б.Батчимэг