"Сүлдэн Шонхор" хүндэтгэлийн цэнгүүн оны шилдгүүдээ тодрууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын "Сүлдэн Шонхор" шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүн болж 6 номинациар энэ оны шилдгүүдээ шалгарууллаа.
НӨУБ-ын "Оны шилдэг хороо"-оор Биндэр сумын ИТХ-ын Байагль орчин хөдөөгийн хөгжлийн хороо шалгарсан бол "Оны шилдэг Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга"-аар Бор-Өндөр сумын 2-р багийн ИНХ-ын дарга Б.Шинэцогт шалгарчээ. Мөн "Оны шилдэг Сумын төлөөлөгчөөр" Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Насанжаргал шалгарсан бөгөөд "Оны шилдэг ажлын албаны ажилтан" Баширээт сумын ИТХ-ын Иргэний танхимын ажилтан Б.Ууганбаяр, "Оны шилдэг удирдагч"-аар Дадал сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л. Ганбаяр, "Оны шилдэг аймгийн төлөөлөгч"-өөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Иргэний өргөдөл гомдол, Иргэний танхимын хорооны дарга Ж. Уртнасан нар тус тус шалгарчээ.
Мөн энэ үеэр Монголын Залуучуудын Холбоо /МЗХ/-ны шагнал гардуулахад Хөдөө аж ахуй, хүнсний тэргүүний ажилтан Цол тэмдэгээр Батноров сумын ИТХ-ын дарга Дамдиндоржийн Батмөнх шагнуулсан бөгөөд “Амжилтын Хүрэл- д” медалиар Баянмөнх сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Дамдинжавын Лхагвасүрэн шагнуулжээ. Мөн “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр Бор-Өндөр сумын ИТХ-ын дарга Буянтын Арсланбаатар, Биндэр сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Цэдэвийн Сэргэлэн, УБХ-ийн дарга Эрдэнэнамжилмаа, МЗХ-ны УЦОША-ын дарга Л.Чулуун нар шагнууллаа. Харин “Тэргүүний залуу” алтан медалиар Батширээт сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Лувсангийн Хоролмаа шагнуулсан бөгөөд “Хөдөлмөрийн алдар” медалиар аймгийн Музейн захирал Цэдэнбалын Эрдэнэбулган, Баянхутаг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга Болдбаатарын Энхтунгалаг нар тус тус шагнуулжээ.
О.Буянхишиг