Ойрхи Дорнодыг шороон шуурга дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2015-09-09 16:10:45

ДАМАСК. /ВВС/. Ойрхи Дорнодын баруун хэсгийг томоохон шороон шуурга дайрсны улмаас хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ. Шороон шуургатай холбогдуулан гэрээсээ гарахгүй байхыг хөгшид болон жирэмсэн эмэгтэйчүүдэд анхааруулж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт болон мягмар гарагийн өглөө Сирийг шороон шуурга дайрсан байна.

Ливан, Израиль, Турк болон Киприйн зарим нутгийг мөн шороон шуурга дайрсан аж.

Ливаны төрийн өмчийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, шороон шуурганы улмаас тус улсад хоёр хүн амиа алдсан байна.

Харин Сирийн Хама болон Идлиб мужид цаг уурын байдалтай холбоотойгоор байлдааны ажиллагаа зогссон гэж тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.

Тус улсад энэ долоо хоногийг дуустал үзэгдэх орчин муу байх төлөвтэй байна.

Г.Доржханд

Related news
Comments