“Rio Tinto”, “Turquoise Hill” зарчмын тохиролцоонд хүрчээ
ЛОНДОН. /Business Wire/. “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 орчим хувийн хувьцааг нэгж бүрийг нь 43 канад доллароор худалдан авах зарчмын тохиролцоонд хүрчээ. Тодруулбал, “Turquoise Hill” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо санал нэгтэйгээр дэмжсэн бөгөөд компанийн 49 хувийн хувьцааг 3.3 тэрбум орчим ам.доллараар үнэлсэн байна.
1001日