“Кызыл-Курагино” төмөр замын төслийг ХЯТАД, МОНГОЛ руу чиглүүлнэ
КРАСНОЯРСК. /TASS/. Тува улсыг Красноярскийн хязгаартай холбохоор төлөвлөж буй "Кызыл-Курагино" төмөр замыг Хятад, Монгол руу ачаа тээвэрлэхэд чиглүүлнэ гэж “Енисейн Сибирийн хөгжлийн корпорац”-ын ерөнхий захирал Сергей Ладыженко ТАСС агентлагт мэдээлжээ. Ийнхүү өнгөрсөн жил дахин түр зогсоосон уг төслийг хориг арга хэмжээ, ложистикийн шинэ чиглэл бий болгох шаардлагатай холбоотойгоор дахин сэргээж магадгүй байна.
1080日