ОРХОН: Авто замын засвар үйлчилгээндээ 50 тэрбум төгрөг зарцуулж байна
Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 27/МОНЦАМЭ/ Орхон аймаг энэ жил авто замын засвар, шинэчлэлт, өргөтгөлдөө 50 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. Үүнээс улсын чанартай А1002 авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөж байна. Өөрөөр хэлбэл, Согоот багийн гурван замын уулзвараас Их-Залуу багийн “Жаст ойл” шатахуун түгээх станц хүртэлх 2.1 км авто замыг дөрвөн эгнээ болгож өөрчилж байна.
324日