СҮХБААТАР: Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд БНХАУ-д танилцах аялал хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хятад, Монгол хоёр орны найрсаг хамтын ажиллагааг ахиулах,
хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газрун урилгаар консулын тойргийн аймгуудын
хэвлэл мэдээллийн байгууллагын
төлөөллүүд БНХАУ-д танилцах аялал хийж байна.
Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын 10 төлөөлөгч уг үйл ажиллагаанд оролцож байна.
Төлөөлөгчид 8 дугаар сарын 25-аас 29-ний өдрүүдэд ЫНХАУ-ын Шанхай, Гуанжу хотуудад ажиллана.
Эхний өдөр Шанхай хотын Lenovo брэндийн ирээдүйн төвд зочилж, Хятадын шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийн байдалтай танилцжээ. Мөн Шанхайн радио, телевизийн группийн удирдлагууд төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийж Хятад, Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг ахиулах талаар санал солилцсон байна.