ХӨВСГӨЛ: Монголын хамгийн өндөр буган чулуун хөшөөг зорих иргэдийн тоо нэмэгджээ
Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын
тогтоолоор нутгийн хэл соёл, орон нутгийн онцлог бүхий дахин давтагдашгүй
соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэх, соёлын үл хөдлөх
дурсгалын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг багасгах зорилгоор “Иргэдийн оролцоонд
тулгуурласан өв хамгаалал” хөтөлбөр 2 дахь жилдээ хэрэгжиж байна.
270日