Үр бүтээлтэй ажилласан багш нарыг шагнав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллан Боловсролын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган багш нарт төрийн одон, медаль хүртээсэн. Шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон газрын дарга нар гардууллаа.
2301日