Уругвай, Литва улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрис, Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ричардас Шлепавичус нарыг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэ сарын 4-нд тус тус хүлээн авч уулзав.
90日