Санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барив
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл COVID-19-ийн үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахалын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барив.
1950日