Сирийн асуудлаарх гурван талын хэлэлцээ өндөрлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-12 15:49:04

ЖЕНЕВ. /TASS/. Женев хотод болсон Сирийн асуудлаарх ОХУ, АНУ, НҮБ-ын гурван талын хэлэлцээ өндөрлөжээ.

“Хоёр цаг гаруй үргэлжилсэн хэлэлцээ ихээхэн үр дүнтэй боллоо. Сирийг дэмжих олон улсын бүлгийн дараагийн хуралдаанд бэлтгэх тухай хэлэлцсэн” гэж НҮБ мэдэгдэв.

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатилов улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлэн уг хэлэлцээнд оролцсон байна. Харин АНУ-ын төлөөлөгчдийг тус улсын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал хариуцсан зөвлөх Анне Паттерсон тэргүүлэн уг уулзалтад оролцсон бол НҮБ-ыг төлөөлж Сирийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура оролцжээ.

Д.Нямтулга

関連ニュース