Туркийн Ерөнхий сайд: Туркийн тэвчээр хязгаартай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-15 14:00:08

РИМ. /Reuters/. Амралтын өдрүүдээр Турк, Оросын хооронд болсон тэнгисийн ослыг Москва “сүр бадруулан” хүлээж авсан бөгөөд Анкарагийн тэвчээр “хязгаартай” гэж Туркийн Гадаад хэргийн сайд хэлснийг Италийн сонинд мэдээлжээ.

Эгийн тэнгист Туркийн завьтай мөргөлдөхөөс зайлсхийж, Оросын байлдааны хөлөг онгоц гал нээж анхааруулсан бөгөөд уг хэргээс үүдэн Москва дахь Туркийн Элчин сайдын яамны цэргийн асуудал эрхэлсэн ажилтныг дуудсан юм.

"Загасчдын завь байсан, Оросын хөлөг онгоцны хариу үйлдэл сүр бадруулсан мэт санагдаж байна” гэж Италийн өдөр тутмын “Corriere della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа Мевлут Чавушоглу хэлсэн байна.

“Турк, Оросын дунд үргэлж байсан итгэлцэл дээр тогтсон харилцааг ахин сэргээх хэрэгтэй боловч бидний тэвчээр хязгаартай” гэж Чавушоглу хэлжээ.

“Лалын улс”-аас авдаг нефтийн хангамжаа хамгаалахын тулд бөмбөгдөгч онгоцыг нь буудан унагасан гэж Ерөнхийлөгч Владимир Путин Туркийг сэжиглэснээр, Орос “өөрийгөө шог байдалд хийсэн” гэж Чавушоглу үзсэн байна.

Мөн Сири дэх Оросын цэргийн оролцоог тэрбээр шүүмжилж, “Лалын улс”-тай дайтах биш, тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг дэмжих зорилготой гэв.

Х.Аминаа

 

関連ニュース