АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ойрхи Дорнодод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-15 14:44:38

ВАШИНГТОН. /Sputnik/. Ойрын хугацаанд Ойрхи Дорнодын бүс нутагт айлчлах үеэрээ ”Лалын улс”-тай хийж буй тэмцэлд оруулж буй хувь нэмрээ АНУ нэмэх талаар Батлан хамгаалахын сайд Эштон Картер хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Барак Обама хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Батлан хамгаалахын сайд Картерийг Ойрхи Дорнод руу явахыг би санал болгосон. Тэмцэлд нэмэлт цэрэг оруулах талаар эвслийн түншүүдтэй санал бодлоо солилцохоор хэвлэлийн хурлын дараа тэрбээр тус бүс нутгийг зорино” гэж Обама хэлсэн байна.

“Лалын улс”-ыг дарах АНУ-ын стратегийн талаарх Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлын дараа Обама мэдэгдлийг хийжээ.

2015 оны зунаас хойш террористууд томоохон довтолгоо хийгээгүйг АНУ-ын Ерөнхийлөгч онцлов. Мөн Ирак дахь эзэмшлийн газар нутгийнхаа 40 хувийг “Лалын улс” бүлэглэл алдсан гэж Обама хэлсэн байна.

Х.Аминаа

 

関連ニュース