ОХУ Украиныг чөлөөт худалдааны бүсээс хаслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-17 09:34:16

МОСКВА. /ВВС/. Хуучин Зөвлөлтийн орнуудын багтдаг чөлөөт худалдааны бүсээс Украиныг хасах зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гарын үсэг зуржээ. Энэ нь ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Харин тэр өдөр Украин ЕХ-ны чөлөөт худалдааны бүсэд нэгдэхээр төлөвлөжээ.

ОХУ-ын эдийн засаг болон ашиг сонирхлын аюулгүй байдалд нөлөөлж буй онцгой нөхцөл байдлыг Путин дурдсан байна.

Өнгөрсөн жил Украины Крымын хойгийг ОХУ өөртөө нэгтгэсний дараа хоёр улсын харилцаа муудсан билээ.

Харин Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч, салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж байна гэж Өрнөдийн орнууд, Украин ОХУ-ыг буруушаадаг.

2011 онд ОХУ, Украины байгуулсан гэрээ уг зарлигаар цуцлагдаж байна гэж ОХУ-ын “Interfax” агентлаг мэдээлэв.

Д.Нямтулга

 

関連ニュース