Парисын халдлагад ашигласан зэвсэг АНУ-аар дамжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-17 10:06:10

МОСКВА. /Sputnik/. Өнгөрсөн сарын 13-нд Парис хотод болсон террорист халдлага үйлдэхэд ашигласан хэд хэдэн “Калашников” бууны наад зах нь нэгийг нь АНУ-ын зэвсгийн наймаачин Сербиэс худалдан авсан байна. Тэр наймаачин дэлхийн хэмжээний зэвсгийн хэд хэдэн наймаанд оролцож байжээ.

Парист болсон террорист халдлагын үеэр ашигласан найман бууг “Застава” зэвсгийн үйлдвэрт үйлдвэрлэжээ. Харин тус үйлдвэрээс Флорида муж улсын компани “M92 Калашников” загварын богино карабин бууг худалдан авсан байна. “M92 Калашников” богино загварын бууг Флорида муж улсын Делрей-Бич хотын “Century International Arms” компани худалдан авсан гэж “Застава” үйлдвэрийн дарга Миложко Брзакович мэдэгдсэнийг “АР” агентлаг мэдээлжээ.

Тус компанийг Сучерын гэр бүл эзэмшдэг бөгөөд 50 гаруй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх 2011 оны намар тус компанийн нэр олон нийтэд танигдсан байна. Тухайн үед Израилийн бууны наймаачин Ори Золлер гэгч АНУ-аас Гватемалд хандивласан дэлхийн II дайны үеийн “M1” автомат бууг “Century International Arms” компанид хууль бусаар худалдсан тухай “WikiLeaks” дэлгэжээ.

“WikiLeaks”-ийн мэдээллээр, тус компани нь мөн байлдааны уламжлалт бусын зэвсэг, тэсрэх төхөөрөг, гарын авлага болон бусад зэвсэг зэргийг Бельги рүү нийлүүлж, мэргэн бууч бэлтгэх, тэдэнд ажил санал болгох зэрэг үйл ажиллагаа явуулж байжээ.

Д.Нямтулга

 

関連ニュース