Сирид оросууд байлдааны 4200 даалгавар гүйцэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-17 11:04:34

МОСКВА. /SANA/. Есдүгээр сарын 30-нд Сирид агаарын цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Оросын байлдааны нисэх онгоцууд террористуудын байрлалд 4200 удаа цохилт өгсөн  гэж тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэгдэв.

“Есдүгээр сарын 30-наас хойш Оросын агаарын цэргийн хүчин байлдааны нийт 4201 нислэг үйлдсэнээс гүйцэтгэснээс стратегийн болон алсын зайн бөмбөгдөгч онгоцууд 145 удаагийн нислэг үйлдсэн” гэж Оросын Зэвсэгт хүчний  Жанжин штабын ерөнхий ажиллагаа хариуцсан газрын дарга, дэслэгч-генерал Сергей Рудской мэдэгдсэн юм. “Лалын улс”-ын гол байгууламжид Оросын агаарын цэргийн хүчин цохилт өгч байгааг тэрбээр тодруулав.

“Сүүлийн гурван өдөрт нефтийн хууль бус 6 орд, нефтийн бүтээгдэхүүн ачсан машины 7 цувааг устгасан. Агаарын цэргийн кампанит ажлаа эхэлснээс хойш Оросын агаарын цэргийн хүчин 1200 гаруй ачааны машиныг устгасан” гэж Рудской хэлэв.

Х.Аминаа

 

関連ニュース