Тимошенко: 2016 оны төсвийн төсөл Украиныг сүйрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-17 11:37:43

КИЕВ. /TASS/. Засгийн газрын санал болгож буй 2016 оны төсвийн төсөл Украиныг сүйрүүлж, эдийн засгийг нураана гэж тус улсын “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко мэдэгдэв.

2016 оны төсвийн төсөл Украины эдийн засгийг сүйрүүлж, бүх салбарыг нураана гэж тэрбээр Киевд болсон бага хурлын үеэр мэдэгджээ.

“Ийм гутамшигтай, мэргэжлийн бус, тэнцвэргүй төсөв Украинд урьд өмнө нь байгаагүй. Украины тусгаар тогтносон түүхэн дэх хамгийн муу төсвийн төсөл бол энэ” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр уг төсвийн төслийг “эцсийн замд нь үдэх төсөл” гэж нэрлээд, энэ нь Ерөнхий сайд Арсений Яценюкийн Засгийн газартай Украин хамтрах эсвэл эдийн засаг өснө гэсэн найдлагаа орхих хоёр сонголтыг өгч байгааг онцолжээ.

2016 оны төсвийн төсөл болон татварын тухай хуулийг Украины парламентад өргөн барьжээ. Уг төсвийн төслийг аль болох түргэн хугацаанд батлахыг Украины эрх баригчид болон олон улсын зээлдүүлэгчид гишүүдээс шаардсан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース