Ираны цөмийн төлөвлөлөөг МАГАТЭ руу илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-17 12:59:52

ТЕГЕРАН. /IRNA/. Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл болон Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөг хянах зөвлөл манай байгууллагын урт хугацааны төлөвлөгөөг баталсны дараа Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ руу илгээнэ гэж Ираны Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Акбар Салехи мэдэгдэв.

Төлөвлөгөөг тун удахгүй МАГАТЭ руу илгээнэ гэж тэрбээр “IRNA” агентлагийн Сэтгүүл зүйн сургуульд болсон “Эрдэм шинжилгээний өдөр”-ийг тэмдэглэх арга хэмжээнд оролцсоныхоо дараа мэдэгджээ.

Ираны цөмийн хөтөлбөрт цэргийн зорилго байхгүйг тодорхойлсон тогтоолыг НҮБ-ын цөмийн ажиглалтын байгууллагын Захирагчдын зөвлөл шалгаж, баримт бичгийг хаасны маргааш хийсэн мэдэгдэлдээ тэрбээр, Ираны (бага зэрэг) баяжуулсан ураныг МАГАТЭ-гийн хяналт дор ОХУ руу мөн илгээнэ гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース