ОХУ, Турк итгэлцлээ сэргээх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-17 14:01:59

АНКАРА. /Anadolu/. ОХУ, Турк итгэлцэлд суурилсан харилцааг дахин сэргээх хэрэтэй гэж Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу мэдэгдэв.

ОХУ-тай үүссэн хурцадмал харилцаатай холбогдуулан тэрбээр, “Бидний тэвчээр хязгаартай” гэж Италийн “Corriere della Sera” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Өнгөрсөн сарын 24-нд хилийг нь зөрчсөн ОХУ-ын бөмбөгдөгч онгоцонд Туркийн цэргийнхэн удаа дараа сануулга өгч, улмаар Оросын онгоцыг сөнөөсөн бөгөөд уг хэргийн улмаас хоёр талын харилцаа муудсан билээ.

Өнгөрсөн ням гарагт Эгийн тэнгист явсан Туркийн загас агнуурын усан онгоц руу ОХУ-ын байлдааны хөлөг онгоц гал нээсэн тухай Чавушоглу дурдаад, “Энэ зүгээр л Туркийн загас агнуурын усан онгоц байсан. Харин ОХУ-ын байлдааны хөлөг онгоцны үйлдэл хэт сүржигнэсэн мэт надад санагдсан” гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлийu террорист байгууллагуудын жагсаалтад хамгийн түрүүнд оруулсан орнуудын нэг Турк байсан. Тус бүлэглэл аюултай гэж Турк хэдэн жил сануулсаар байхад зарим улс одоо л ойлгож байна. Тус бүлэглэлтэй тэмцэхэд дан ганц агаарын ажиллагаа хангалтгүй, хуурай замын ажиллагаа мөн явуулах хэрэгтэй" гэж мэдэгджээ.

"Харамсалтай нь, ОХУ Сири дэх террористуудтай тэмцэхгүй байна. ОХУ-ын агаарын цохилтын найман хувь нь “Лалын улс”-ыг харин, үлдсэн 92 хувь нь туркменууд болон Сирийн сөрөг хүчний байрлалд тусаж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

 

関連ニュース