Л.Гансүхтэй холбогдох хэргийн өмгөөлөгчид шүүгчдээс татгалзав

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-09-10 17:00:31

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд эхэлсэн Л.Гансүх нарыг шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлсэн боловч тодорхой шийдвэрт хүрч чадалгүй шүүх хуралдаан цагийн дараа түр завсарласан.

Учир нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид тус шүүхээр хэргийг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхгүй байх хүсэлтийг шүүхэд тавьж, тэд тус шүүх хуралдааны гурван шүүгчээс гадна Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхэд хэргийг дэнслүүлэхгүй байхыг шаардсан. Энэхүү асуудлыг Нийслэлийн шүүхийн нийт шүүгчид хуралдаж шийдвэрлэхээр хурлыг түр завсарлуулсан юм.

Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт гадны нөлөөтэй оролцож байна. Х.Идэр шүүгчээр уг хэргийг шийдүүлэх нь зүйд нийцэхгүй. Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурорт хар тамхины хэргээр шалгагдаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийг АТГ ахалж байна. Тэгэхээр захиалгат гэдэг нь илэрхий юм. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваариласан гэж үзэхээр байгаа юм. Иймд бид энэ тодорхой үндэслэл, шалтгаанаа дурдсан албан бичгийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчид хүргүүлнэ гэв.

関連ニュース
コメント