Сирийн 300 мянган дүрвэгч Туркт боловсрол эзэмшиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШАНЛЫУРФА. /Anadolu/. Сирийн 300 мянга орчим дүрвэгч Туркт боловсрол эзэмшиж буйг Туркийн албан тушаалтан мэдээлэв.
Туркийн 81 мужийн сургуульд сиричүүдийг хамруулахын тулд их хүчин чармайлт гаргасан гэж тус улсын Боловсролын яамны нарийн бичгийн даргын орлогч Юсуф Буюк хэлжээ.
Туркт одоогоор 2.5 сая орчим дүрвэгч байгаа бөгөөд 2011 оноос хойш дүрвэгчдийн хангамжид зориулж тус улс 8.73 тэрбум доллар зарцуулсныг Буюк мэдэгдэв.
Дүрвэгчдийн хуаран, хотуудад буй боловсролын төв болон сургуулиудад Сирийн оюутан, сурагчид суралцаж байгааг тэрбээр мэдээлжээ.
“Тэд бол зочид. Туркийн болон олон улсын хуулийн дагуу тэд боловсрол эзэмших эрхтэй” гэж Буюк хэлсэн юм.
Бүх сири хүүхдийг сургуульд оруулахыг Турк хүсэж буйг тэрбээр илэрхийлжээ.
"Хичээлийн жил дуусахаас өмнө Сирийн 150 мянган хүүхдийг нэмж сургуульд оруулна” гэж тэрбээр нэмж хэлэв.
Х.Аминаа