Энэ жил Европт нэг сая гаруй цагаач иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-30 13:11:45

ЛОНДОН. /BBC/. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан агентлагийн мэдээлснээр, 2015 он гарснаас хойш нэг сая гаруй цагаач, дүрвэгч далайгаар дамжин Европт хүрчээ.

Цагаачдын 80 гаруй хувь нь Грект ирсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар мэдээлсэн байна.

Энэ хүмүүсийн дийлэнх нь Лесбос арлын эрэгт буужээ.

150 мянга гаруй цагаач Ливи улсаас Газар дундын тэнгисээр дамжин Италид ирсэн байна.

Энэ нь дэлхийн хоёрдугаар дайн дэгдсэнээс хойш Европт дэгдсэн цагаачлалын хамгийн хүнд хямрал юм.

Д.Жаргал

 

関連ニュース