Катар Иранаас Элчин сайдаа эргүүлэн татлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-07 11:58:41

ДОХА. /TASS/. Тегеран дахь Элчин сайдаа эргүүлэн татсан гэж Катарын Гадаад хэргийн яамны Азийн асуудал хариуцсан дарга Халид Ибрагим Абдурахман Аль-Хамар өчигдөр мэдэгдэв.

Тегеран дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсантай холбогдуулан Иранаас Элчин сайдаа эргүүлэн татахаар болсон гэж тэрбээр мэдэгдсэнийг “QNA” агентлаг мэдээлэв.

Лалын шиит урсгалын номлогч Нимр аль-Нимрийг Саудын Араб цаазаар авсанд хилэгнэсэн жагсагчид Тегеран хот дахь Саудын Арабын Элчин сайдын яаманд халдсаны улмаас тус улс болон Иран хоорондын харилцаа муудсан билээ.

Саудын Араб, Бахрейн, Судан болон тус улсуудын холбоотнууд Ирантай харилцаагаа тасалсан бол Арабын Нэгдсэн Эмирт Улс Ирантай хийж буй дипломат харилцааныхаа түвшинг бууруулсан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース