Камерон энэ жил БНХАУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Sputnik/. Ерөнхий сайд Дэвид Камерон энэ жил БНХАУ-д айлчилна гэж Бээжин хотод хоёр өдрийн айлчлал хийж байгаа Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд мэдэгдсэнийг “CCTV” мэдээлэв.
Эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлж, олон улсын тулгамдсан асуудлууд, тухайлбал, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилгоор Их Британи БНХАУ-тай хийж буй харилцаагаа өргөжүүлж байгаа билээ.
Ерөнхий сайд Дэвид Камерон энэ жил БНХАУ-д айлчилна гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд мэдэгдсэнийг “CCTV” твиттер хуудсаараа мэдээлжээ.
2015 оны 10 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Их Британид түүхэн айлчлал хийсэн. Түүний айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн гэрээ байгуулж, албан болон албан ёсны бус харилцаа тогтоосон байна.
Хятадын дарга Си Зиньпин айлчлалынхаа үеэр, БНХАУ-Их Британийн харилцаа "гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна" гэж мэдэгдсэн нь хоёр улс нийтлэг ашиг сонирхолтой байгааг тодотгон харуулсан юм.
Д.Нямтулга