Энэ жил ОХУ 16 баллистик пуужин туршина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-10 21:02:12

МОСКВА. /TASS/. ОХУ-ын стратегийн зориулалттай пуужинт цэрэг энэ жил тив хоорондын баллистик пуужингийн 16 туршилт хийнэ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

“Энэ жил тив хоорондын баллистик пуужин харвах 16 туршилт хийж, ашиглалтад орсон пуужингийн системүүдийн техникийн бэлэн байдлыг шалгана. Мөн стратегийн зориулалттай пуужинт цэргүүд 100 гаруй тактикийн, командлалын, тусгай сургуулалт хийнэ” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ дурдсан байна.

2016 онд болох сургуулилтуудын үеэр ажиллах пуужингийн 40 гаруй анги, нэгтгэлийн байлдааны үүргийг яам нарийвчлан гаргажээ. Үүнээс гадна, ОХУ-ын стратегийн зориулалттай пуужинт цэрэг энэ жил зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг шалгах гэнэтийн туршилтыг хийх ажээ.

Д.Нямтулга

関連ニュース