Сычуань мужийн захирагчийг авлигын хэрэгт сэжиглэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын Сычуань мужийн захирагч Вэй Хуныг авлигын хэрэгт сэжиглэж байна. Энэ тухай Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны ерөнхий нарийн бичгийн даргын орлогч У Юйлян тус улсын Төрийн Зөвлөлийн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
“Вэй Хуныг намын сахилга батыг ноцтой зөрчсөн хэрэгт сэжиглэж байгааг илэн далангүй хэлье” гэж тэрбээр хэлсэн байна.
Сэтгүүлчдийн нэг мөн түүнээс Хятадын дарга асан Ху Жиньтаогийн туслах байсан өөрийн ах болох Лин Зихуад авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэж байгаа Лин Ваньчэнтэй холбоотой асуулт тавьжээ. Лин Ваньчэнийг сахилга бат зөрчсөн болон авлигын хэрэгт холбогдсоных нь төлөө намаас хөөсөн байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ли Ваньчэн одоон АНУ-д байгаа аж.
“Ли Ваньчэнтэй холбоотой хэргийн хувьд Хятадын тал энэ асуудлаар АНУ-тай холбоо тогтоож, хамтран ажиллаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
Лин Ваньчэн мэдээллийн Синьхуа агентлагт удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд хожим нь бизнес эрхлэхээр шийджээ.
Д.Жаргал