Иранд авсан хоригийг цуцалсанд Ирак баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-18 09:20:37

БАГДАД. /IRNA/. Иранд авсан хориг арга хэмжээг цуцалж, цөмийн зэвсгийг бүх нийтээр хориглох “Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлсэнд Иракийн Ерөнхий сайд Хайдер Аль-Абади баяр хүргэсэн байна.

Эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалж, цөмийн гэрээг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Ираны иргэд болоод тус улсын Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна гэж Хайдер Аль-Абадигийн хэвлэлийн алба мэдэгдэлдээ дурджээ.

Цөмийн энэ түүхэн гэрээ нь бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд болон улс орон, үндэстнүүдийн нийгмийн сайн сайхан байдалд чухал үүрэгтэй юм тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр, ард түмнийхээ төлөө энх тайвюан байдал тогтоох боломжуудыг бий болгохын тулд бүс нутаг даяараа хамтран ажиллах хэрэгтэйг онцолсон байна.

Д.Нямтулга

 

関連ニュース