АНУ-ын Сангийн яам: Путин авлигач

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-26 10:25:30

ВАШИНГТОН. /ВВС/. "Би-Би-Си"-гийн мөрдөн шалгалтаас үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь авлигач юм гэж АНУ-ын Сангийн яам мэдэгдэв.

АНУ-ын Засгийн газар Путины туслахуудад аль хэдийн хориг арга хэмжээ авсан. Гэвч энэ нь Путиныг авлигын хэрэгт шууд холбон буруушааж байгаа анхны тохиолдол юм.

Тэдний хэлээд байгаа нь ямар ч ор үндэсгүй учир эдгээр асуултад хариулах шаардлагагүй гэж Путины хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Тагнуулч агсан Александр Литвиненкогийн амийг Путин хөнөөсөн байж “магадгүй” юм гэж Их Британийн олон нийт үзжээ.

Нууц хөрөнгө

Путиныг эрс шүүмжилдэг нэгэн байсан, ОХУ-ыг аюулаас хамгаалах хүчний ажилтан агсан Литвиненког 2006 онд Лондон хотод полонийн цацраг идэвхт бодисоор хордуулсан байна.

АНУ-ын Сангийн яамны хориг арга хэмжээний асуудал хариуцагч Адам Шубин, ОХУ-ын Ерөнхийлөгч авлигач бөгөөд үүнийг АНУ-ын Засгийн газар олон жилийн өмнөөс мэдэж байсан гэж мэдэгджээ.

Мөн тэрбээр, Путин ойр дотны найз нөхөд, холбоотнуудаа хөрөнгөжүүлж, харин дайснаа гэж үздэг хүмүүсийг улсын хөрөнгөөр шахан, гадуурхаж байсныг бид харсан. Путин ОХУ-ын эрчим хүчний баялаг, улсын бусад гэрээ хэлэлцээрүүдийг өөрт нь үйлчилдэг хүмүүст өгч, бусдыг нь шахан гаргаж байсан. Энэ нь миний хувьд авлигын хэрэг мэт харагдаж байна гэж мэдэгдэв.

Д.Нямтулга

 

関連ニュース