ЕХ терроризмтой тэмцэх асуудлаар өндөр түвшинд хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-26 13:43:28

АМСТЕРДАМ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ терроризмтой тэмцэх асуудлаар гуравдугаар сарын 1-нд өндөр түвшинд хуралдана гэж Нидерландын Аюулгүй байдал, хууль зүйн сайд Ар ван дер Стер Амстердам хотод болсон тус холбооны орнуудын Дотоод хэргийн сайд нарын албан ёсны бус уулзалтын дараа мэдэгджээ.

“Гуравдугаар сарын 1-нд терроризмтой тэмцэх асуудлаар өндөр түвшинд уулзалт зохион байгуулна” гэж тэрбээр хэлээд хуралдааныг явуулахад шаардлагатай мэдээллийг Европол болон Интерпол өгнө гэдгийг дурдсан байна. ЕХ-г даргалах хүрээнд терроризмтой тэмцэх нь Нидерландын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. “Бид бодит үр дүнд чиглэсэн бөгөөд тэдний зарим нь өнөөдөр биеллээ олсон гэж хэлж болно” гэж Нидерландын сайд цохон тэмдэглэжээ. “Гадаадын террористуудын тухай мэдээлэл солилцох тавцанг энэ оны долдугаар сараас өмнө байгуулах замаар хамтын ажиллагаагаа сайжруулах гэж байгаа тухайгаа бидэнд ЕХ-ны бүх гишүүн орны терроризмтой тэмцэх баг болон аюулгүй албаныхан, мөн Швейцарь, Норвеги улс  мэдээлсэн. Энэ нь Европын аюулгүй албаныханд илүү хурдан, үр дүнтэй мэдээлэл солилцох боломж олгоно” гэж Ар ван дер Стёр онцлон дурдсан байна. “Үүнээс гадна Терроризмтой тэмцэх Европын төвийг нээх ёслол өнөөдөр боллоо. Энэ бол ярьсан хэлсэн ажил хэрэг болж байгаагийн бас нэг жишээ юм” гэж тэрбээр хэлжээ. Европолийн дэргэд байгуулагдсан уг төв нь ЕХ-ны орнуудын хооронд мэдээлэл солилцох болон терроризм, хууль бусаар зэвсэг тээвэрлэх, террорист үйл ажиллагааг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын ажиллагаа ажиллагааг зохицуулах тавцан болж байгаа юм.

Д.Жаргал

 

関連ニュース