Канад Иранд авсан хоригоо цуцалж, тус улс руу нисэх онгоц нийлүүлэх зорилготой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-27 10:07:28

ОТТАВА. /Sputnik/. Ирантай хамтран бизнес эрхлэх төлөвлөгөөтэй байгаагаа Канад мэдэгдсэнтэй холбогдуулан Өрнөдийн зарим орон Иранд авсан хориг арга хэмжээгээ цуцалж магадгүй юм.

ЕХ, АНУ, Канад харилцан тэгш эрхтэйгээр Иранд нисэх онгоц нийлүүлэх ёстой гэж Канадын Гадаад хэргийн сайд Стефан Дион өчигдөр мэдэгдсэн байна.

Үндэсний агаарын тээврийн компанидаа 114 нисэх онгоц худалдан авахаар Иран энэ сарын 16-нд Францын “Airbus Group”-тэй гэрээ байгуулжээ.

Иранд авсан эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдсан үед тус улстай “хууль ёсны бизнес” хийх эрхийг “Bombardier”  компанид олгох зорилготой байгаагаа Стефан Дион мэдэгджээ.

Ирантай гэрээ байгуулахад “Bombardier” компанид саад болж буй хориг арга хэмжээг цуцлахыг Канадын Консерватив нам хамгийн ихээр эсэргүүцэж байна гэж тэрбээр мэдэгдэв.

Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх алхмуудыг дэмжмж байгаа хэдий ч Канадын Ерөнхий сайд Трюдо, Иран одоо ч гэсэн “сэжигтэй” хэвээр байгаа бөгөөд манай холбоотон хараахан болоогүй байна гэж мэдэгджээ.

Иранд авсан хориг арга хэмжээг ирэх хоёр сард багтаан цуцлах боломжтой эсэхийг бид хэлэлцэнэ гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース