Алтан унаганы эзэн Сүхбаатар аймгаас тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын малчин Гаанжуурын Бөхчулуун “”Алтан унага”-ны эзнээр тодорчээ.
Шагналыг олгохдоо тухайн жилдээ хамгийн их төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдын ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болж ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд санаачлагатай ажилласан зэрэг үзүүлэлтийг үндэслэн тодруулжээ.
Г. Бөхчулуун нь 2014 онд аймагтаа хамгийн олон буюу 1021 адуу тоолуулж байсан юм.
ХХААЯ, МҮОНР-гоос 1961 оноос хойш өнөөг хүртэл 45 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналын Алтан унаганы эзэн ийнхүү Сүхбаатар аймгаас тодорлоо.
Т. Одончимэг