Сүхбаатар аймгаас зургаан Улсын сайн малчин төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР17-р жарны Гал бичин жилийн босгон дээр Сүхбаатар аймгийн Улсын сайн малчны тоо зургаагаар нэмэгдлээ. Сайн малчдын шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн М. Зоригт, УИХ-ын гишүүн Ч. Улаан болон аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нараар ахлуулсан баг 2 сарын 5-ны өдрөөс замдаа гарлаа.
Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Мөнхтөр, Мөнххаан сумын Баянцагаан багийн малчин Цэгмидийн Болдбаатар, Сүхбаатар сумын 5 дугаар багийн малчин Гэндэнжамцийн Нарнаа, Асгат сумын 3 дугаар багийн малчин Ширнэнгийн Жүндэр, Уулбаян сумын Баян багийн малчин Халтарын Алтанхуяг, Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Монхорын Хурцбилэг нар Улсын сайн малчин болжээ.
Т. Одончимэг