Баярын өдрүүдэд таван хүн зам тээврийн осолд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:52:54

Баярын өдрүүдээр АНЭ-т нийт 12 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 6 нь гэмтэл мэс залын тасагт хэвтжээ. Эдгээр 6 хүний 5 нь зам тээврийн осолд өртсөн бол, нэг нь 8 сартай хүүхэд халуун цайнд түлэгдэж ирсэн байна.

Хөл хөдөлгөөн ихэссэн, дээрээс нь замын халтиргаа гулгаа их байсан учир энэ жил зам тээврийн ослоор бэртэх тохиолдол их байна. Харин үлдсэн бага насны хүүхдүүд буюу томуу, томуу төст өвчний оноштойгоор  хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж  байна. Харин баярын өдрүүдээр хоол болон архины хордлогын дуудлага урьд жилүүдээс харьцангуй цөөн байсан гэдгийн АНЭ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгийн их эмч Ц. Алтансүх хэллээ.

Сар шинийн өдрүүд буюу 2 сарын 8-наас 2 сарын 11 ний өдрүүдэд АНЭ-ийн яаралтай түргэн тусламжийн тасаг ачаалал ихтэй байжээ. Нийт 63 дуудлага ирсэний хоёр нь алсаас иржээ. Нийт дуудлагын ихэнхийг бага насны хүүхдүүд ханиад хүрсэн, халуурсан гэх дуудлага эзлэж байна. Харин 79 хүн гаднаас ирж үзүүлэн зөвлөгөө эмчилгээ заалгаад явсан бол нэг хүн гуравдугаар шатлалын эмнэлэгт хүргэгджээ.

Т.Одончимэг

 

関連ニュース