Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан 2-р сарын 21-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн уяачдын холбооны тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Жавхлант шарга МСУХ-ны нэрэмжит аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаан шинийн 14 буюу 2-р сарын 21-нд аймгийн урд говьд зохион байгуулахаар боллоо.
Жавхлант шаргын уралдаан буюу аймгийн аварга хүлэг шалгаруулах наадам Дүнжингараваас 7 хоногийн өмнө болдог уламжлалтай. Энэ өвөл нийт нутгаар цастай, морь уралдах, морины ажил хийхэд хүндрэлтэй байсан. Энэ удаагийн уралдааныг аймгийн урд говьд зохион байгуулахаар болжээ. Засгийн газраас морин уралдааныг цаг хугацааны хувьд хориглосон шийдвэр гараагүй ч Монголын МСУХ орон нутагт уралдаан зохиохыг дэмжихгүй байгаа тал бий. Гэсэн хэдий ч аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдааны тов батлагдлаа. Уралдааныг өндөр түвшинд зохион явуулах шаардлага тавигдаж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, ханган ажиллах тал дээр холбогдох байгууллагууд нягт уялдаа холбоотой байх нь зөв юм. Уралдааны замын цасыг хусаж, саадгүй болгоно. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад уралдах км-ыг наашлуулан их нас 14 км, Азарга 12, соёолон 10 км-ээс уралдахаар болжээ.
Аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдааны дараа Өмнөд болон хойд бүсийн уралдаан хоёр суманд зохиогдоно. Өмнөд бүсийн хурд наадам Сүхбаатар аймгийн Наран суманд, Хойд бүсийн хурд наадам Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд тус тус зохиогдохоор болжээ.
Т. Одончимэг