Ц. Энхбат дасгалжуулагчтай чөлөөт бөхийн тамирчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 12:31:45

Сүхбаатар аймгийн БТСГ-ын залендарчилсан төлөвлөгөөний дагуу аймгийн аварга шалгаруулах тэмцээн уралдаанууд долоо хоног бүр болж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд 2016 оны аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн боллоо.

Тэмцээнд БТСГ-н секцийн тамирчид, Эрдэнэцагаан, Онгон, Уулбаян, Сүхбаатар сум, Мөнххаан, Асгат, Түмэнцогт, МСҮТ, Баруун уртын 2-р сургууль, Халзан сум гэсэн 11 байгууллагын 120 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр тэргүүн байрыг Ц.Энхбат дасгалжуулагчтай БТСГ, 2-р байрыг А. Батхишиг дасгалжуулагчтай Мөнххаан сум,3-р байрыг Г.Төгөлдөр дасгалжуулагчтай Онгон сумын баг тус тус эзэлсэн байна.

Тамирчид  эрэгтэй 12, эмэгтэй 3 жинд өрсөлдсөн байна.

Т. Одончимэг 

関連ニュース