Багш нар туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 14:40:41

“Хүүхэд бүрийг хөгжүүлэх, сайн хичээл явуулах сургалтын үйл ажиллагаа” сэдэвт сургалт зөвлөлгөөн гурав хоногийн хугацаанд болж өнгөрлөө.  Сүхбаатар аймгийн 16-н ЕБСийн дунд, ахлах ангийн 400-гаад багш хамрагджээ.

Энэхүү сургалт зөвлөлгөөн нь өнгөрсөн жил бага ангийн багш нарын дунд зохион байгуулагдаж байсан. Хамгийн гол нь багш нар нэг хичээлийг олон төрлийн аргаар  зааж, хоорондоо туршлага солилцон дүгнэлт хийж дадлага туршлага нэмэгдүүлэх , түүнийгээ сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь чухал.

Хичээл төлөвлөх, хичээлийн бэлтгэл, хичээл заалт гэх мэт сэдвүүдээр багшийн ур чадварыг сайжруулах,сурагч нэг бүрийг оношилж,хичээлдээ сайн татан оролцуулах, сонирхол төрүүлэх гэх мэт чиглэлээр чухал мэдээлэл солилцсон ач холбогдолтой сургалт боллоо гэдгийг аймгийн Боловсрол соёлын газрын дарга Л. Байгалмаа хэллээ.  

Өөр хоорондоосоо туршлага солилцохын зэрэгцээ багш нар өөрсөддөө тулгамдаж буй хүндрэлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, түүнийг  хэрхэн шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлсэн байна.

Энэхү зөвлөлгөөнийг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд аймгийн хэмжээний шилдэг багш нараа шалгаруулан, улсын хэмжээний сургалт зөвлөлгөөнд оролцуулах юм байна.

Т. Одончимэг

関連ニュース