Бүтээлч байгууллага, бүтээлч багшийг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай
аймгийн боловсролын
салбарт хэрэгжиж буй “Багшийн хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Бүтээлч байгууллага”, “Бүтээлч
багш” шалгаруулах уралдааныг энэ сарын 18-20-нд зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа.
“Бүтээлч байгууллага” шалгаруулах уралдаанд 24 сургууль, 30 цэцэрлэг оролцож, сургууль цэцэрлэг бүр өөрсдийн байгууллагын онцлогоо харуулж, багш, сурагчдын бүтээлүүдийг танилцуулсан юм.
ЕБС-ийн “Бүтээлч байгууллага”-аар эхний байрт Эрдэнэбулган
сумын нэгдүгээр сургууль шалгарсан бол сургуулийн өмнөх
боловсролын тэргүүн
байрын “Бүтээлч байгууллага”-аар Эрдэнэбулган сумын Ирээдүй цогцолбор сургууль шалгарч сургууль, цэцэрлэг
тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа. Дараагийн байрт орсон сургууль, цэцэрлэгүүдэд 500,000-2,000,000 төгрөгийн мөнгөн шагнал олгов.
Харин “Бүтээлч багш” шалгаруулах уралдаанд
нийгмийн ухаан, байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бага боловсрол, сургуулийн
өмнөх боловсрол гэсэн таван чиглэлд 19 сумын
62 байгууллагын 115 багш оролцсон. Уралдааны шалгаруулалтад
судлагдахуун бүрийн багш нар хичээл зааж, бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан юм.
“Бүтээлч багш” уралдааны таван төрөлд тэргүүн байр эзэлсэн таван багшийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх батламж, удаах байранд шалгарсан багш нарт сургалтын хэрэглэгдэхүүн гардууллаа. Мөн тусгай байранд орсон багш нарыг ОХУ-д аялах эрхийн бичгээр шагнасан юм.
Б.Гэрэлт-Од