Олимпын наадмын тухай сонин, хачин баримтууд
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /History/. Зуны олимпын наадмын тухай сонин, хачин баримтуудыг цувралаар толилуулж байна.
АНУ-ын анхны олимпын аварга эмэгтэй зуны олимпын наадамд оролцож байгаагаа ч мэдээгүй. Маргарет Эббот гольфын тэмцээний зарлал хараад, оролцохоор шийдсэн байна. Тэрбээр есөн нүх тоглож дуусахад 47 цохилт хийсэн амжилтаар тэмцээнд түрүүлж, шаазан аяга өвөртлөн харьжээ. Харин үл таних нэгэн түүнд Парисын зохион байгуулалт муутай олимпт оролцсон болохыг нь хэлснээр, Маргарет Эббот олимпын наадамд түрүүлсэн анхны америк эмэгтэй болжээ.
1956 оны Мельбурний олимпын наадмын морьтой тэмцээнүүд дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд болжээ. 1956 оны зуны олимпт оролцохоор тамирчид Мельбурн хотыг зорьж байсан бол адуу болон унаачид уг олимпын тэмцээнд оролцохоор дэлхийн бөмбөрцгийн нөгөө талыг зорьжээ. Австралийн хатуу чанга хорио цээрийн дэглэмээс болж, зуны XVI олимпын морьтой тэмцээнүүд Шведийн Стокгольм хотод буюу Мельбурнээс 15500 км-ийн цаана бусад тэмцээнээс таван сарын өмнө болж байжээ.
Д.Нямтулга