MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Калифорнид гарсан гал түймрийн улмаас 44 хүн амиа алдаад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-13 16:07:14
twitter.com/Nyamkanmk

ЛОС-АНЖЕЛЕС. /Xinhua/. АНУ-ын Калифорни муж улсад гараад байгаа ойн түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 44-д хүрсэн байна. Үүнээс гадна олон тооны хүн сураггүй байгаа ажээ.


Өнгөрсөн пүрэв гарагт Вентура тойргийн Парадайз хотын орчмын хэд хэдэн газар гал түймэр гарсан байна. Тухайн бүс нутагт хүчтэй салхи дэгдсэний улмаас галын голомт тэлж, 370 мянга орчим га газрыг хамарчээ.


Лос-Анжелес хотын зах буюу Малибу эрэгт 200 мянга орчим оршин суугч байгаа бөгөөд тэднийг нүүлгэн шилжүүлэх тушаалыг албаны хүмүүс гаргаад байгаа ажээ.


Мөн өчигдрөөс салхины эрч нэмэгдсэний улмаас Вентура тойргоос гадна өөр газруудад гал гарч эхэлсэн байна.

関連ニュース